Ирэх 2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадам болоод Паралимпийн наадам дэлхийн түүхэнд тодоор бичигдэх юм. Шинжлэх ухаан технологийн өдөр тутмын сонинд нийтэлснээр Бээжингийн өвлийн Олимпийн наадам болон Паралимпийн наадам бүхэлдээ ногоон эрчим хүчийг ашиглана гэжээ.
2022 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болон Хятадын төрийн цахилгаан шугам сүлжээний корпорациуд өнгөрсөн долоо хоногт гэрээ байгуулж төслийг бататгалаа.
Өвлийн Олимпийн наадмын тэмцээн уралдаануудыг зохион байгуулах Бээжин, Хэбэй мужуудад эхний ээлжинд ногоон эрчим хүчийг худалдаж авна гэжээ. Хятадын нийслэл Бээжингийн дэд захирагч Жан Жиандон өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Түүний хэлснээр “байгальд ээлтэй Олимпийн наадам зохион байгуулахын тулд ногоон эрчим хүчийг ашиглах нь хамгийн зүйтэй арга зам” гэжээ. Энэ удаагийн байгальд ээлтэй дэлхийн хэмжээний спортын арга хэмжээ Хятадын нийслэл хотоос гадна зохион байгуулагдаж буй бусад бүс нутагтаа эрчим хүчний ногоон хэрэглээг сурталчлах болно гэдгийг дэд захирагч нэмж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com