Хятадын дарга Си Зиньпин хаврын улирал айсуйг угтаж мэндчилгээ дэвшүүлжээ. Бээжин дэх Ардын их хурлын танхимаас Хятадын дарга нийт хятад үндэстэнд хандан шинэ жилийн мэнд хүргэсэн байна.
Түүнчлэн бүх ард түмэн ахмад настнуудаа дэмжиж, хайрлан хүндлэх хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн юм. Си Зиньпин “ахмадууд амьдралынхаа үлдсэн алтан он жилүүдийг аз жаргалтайгаар өнгөрөөж, бусдын хайр хүндлэлийг мэдрэх эрхтэй. Хятадууд эртнээс ахмад настнуудаа хүндэлж, хайрлах уламжлалтай. Миний бие цаашид ахмад үеэ халамжлахад илүү их хүчин чармайлт гаргах болно” гэжээ.
Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа юм. Си даргын хэлснээр хөгжил дэвшлийн боломж ба эрсдэл биднийг хүлээж байна гэжээ. Тодруулбал “аливаа эрсдлийн эсрэг чанартай хөгжил, тогтвортой эдийн засгийн өсөлт, шинэчлэл болоод түүнийг хамгаалах хэрэгтэй гэдэгт ихээхэн санаа тавьж байна” гэсэн юм.
Хятадын тогтвортой хөгжин цэцэглэлтэд эрх баригч Коммунист намын үүрэг оролцоо чухал гэдгийг Си Зиньпин дарга онцолжээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com