СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-04

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томиллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох шийдвэрийг  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдсон бол  нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон юм. 

Ингээд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүд  даргаа сонгожээ.  

Б.Баатарзориг гэж хэн бэ?

Төрийн албаны зөвлөлийн дарга Балдангийн Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм. 

Эгэл жилийн багшаас аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ ийнхүү тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд томилогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бол Самдангийн Цэдэндамба  философич, эрхзүйч мэргэжилтэй, доктор профессор цолтой,  38 дахь жилдээ төрийн албанд ажиллаж буй.  С.Цэдэндамба 2016 оноос өнөөг хүртэл Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож ажиллаж байгаа бөгөөд ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн,  Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи, УИХ-ын дэргэдэх Судалгааны төв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг газруудад ажиллаж байсан туршлагатай.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.  

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Должингийн Баатарсайхан нь  Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга,      Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст  шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.

Б.Баатарзориг: Төрийн албаны зөвлөл бол төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой

Төрийн албаны зөвлөлийн шинэ дарга Б.Баатарзориг ажлаа хүлээж аваад хэлсэн үгэндээ,

"...Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж, шинэ орчин бүрдүүлж, шинэ соёл, шинэ хандлагыг хэрэгжүүлж ажиллах болно" гэдгийг онцолжээ. Мөн тэрээр гэдгийг анхдугаар хуралдаан дээр тодотгон хэллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.