Египет улсын газар нутгаас манай эриний өмнөх 323-30 оны хооронд хадгалагдсан хэдэн арван муммиг шинээр олж илрүүлжээ. Хамгийн анх энэ газраас жилийн өмнө мумми буюу хатаасан шарилуудыг олж байсан бол дахин 40 гаруй шарил олсон байна.
Тус улсын Эртний эдлэлийн яамны мэдээлснээр мумминууд эрэгтэй, эмэгтэй хүмүүс төдийгүй хүүхдүүдийнх байжээ. Заримыг нь модон болон чулуун бунханд байршуулсан байсныг дамжуулсан байна.
Миньягийн олдворт газраас олдсон эртний шарилууд элсэн дунд, чулуун шалан дээр байрласан байсан ба маш сайн хадгалагдаж ирснийг археологчид онцолжээ. Ойрын хугацаанд Египет улсын нутаг дэвсгэрээс эртний олдворууд ихээр олдож байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард археологчид 3,000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн муммиг олсон нь одоогоор хүн төрөлхтний илрүүлсэн хамгийн эртний мумми юм. Үүний дараахан дахин найман мумми олж, манай эриний өмнөх үеийнх болохыг нь тогтоогоод байна.
Эх сурвалж: www.cnn.com