СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын пап Исламын эзэнт улсад түүхэн айлчлал хийж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францис шинэ долоо хоногийн эхэнд Арабын нэгдсэн Эмирт улсад айлчилж байна. .

Түүнийг Абу Даби хотод газардахад угсаа залгамжлах хунтайж Шейх Мохаммед бин Заед аль Нахян хүндэтгэлтэйгээр угтаж авсан байна. Мягмар гарагт Францис пап Исламын шашинтнуудын удирдагчидтай уулзаж итгэл үнэмшил хоорондын харилцааг бататган дэмжүүлэх талаар яриа хэлэлцээр хийнэ.

Ромын пап Арабын нэгдсэн Эмирт улсад айлчилж байхдаа олон нийтэд болон хувийн чанартай асуудал дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Йемений иргэний дайнд Арабын нэгдсэн Эмирт улсын оролцоо чухал байр суурь эзэлж байна.

 

 

Арабын Эмирт хэдийгээр Исламын шашинтнуудын өлгий нутаг боловч сая орчим Католик шашинтнууд амьдардгийн дийлэнх нь Филиппин, Энэтхэг улсуудаас иржээ.

Айлчлалаа эхлүүлэхээсээ өмнө пап гэсэн юм. Зарим хүмүүс папын айлчлалыг шашин хоорондын харилцан ойлголцол, хүлээн зөвшөөрсөн байдлыг таниулах эхний хаалга нээгдэж байгаа тул дэлхийн нийтээрээ анхаарал хандуулах ёстой гэж дамжуулж байна.

 

 

Абу Дабид байх хугацаандаа Ромын пап Суннит Исламын шашинтнуудын аль Азар сүмийн имам Шейх Ахмед аль Таебтай уулзахаар төлөвлөсөн байна. Католик сүм хийдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Арабын улсад илүү олон сүм барьж, номлогчдын тоог нэмэх хэрэгтэй байгааг Ватиканы албаны хүмүүс мэдээлжээ.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.