Хөнгөн атлетикийн дасгалууд, спортын бүх төрлийн сургалт дасгалжуулалтын үндэс суурь болдог тул спортын хатан хаан хэмээн өргөмжилдөг билээ. Тэгвэл энэ спортоор хичээллэдэг спортын мастеруудын ДАШТ Европын холбооны Испани улсын Малага хотод энэ сарын 4-16-ныг хүртэл үргэлжилж буй. Уг тэмцээнд 101 орны 8187 тамирчид хурд хүч, авхаалж самбаа сорьж байгаагаас 5495 нь эрэгтэй, 2692 нь эмэгтэй. Найм дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Т.Цэрэндолгор 80 насны ангилалд хөнгөн атлекийн шидэлтийн таван төрөлт, шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Монголын эмэгтэй ахмад тамирчдаас 80 насандаа ийн дэлхийн аварга боллоо. 60 насны ангилалд А.Алтанцэцэг амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулав. Тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани, эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур нар байлаа. Т.Цэрэндолгор нь өнгөрсөн жил Шинэ Зеландын Оакланд хотноо болсон зээрэнцэг шидэлтийн 75-79 насны эмэгтэйчүүдийн ангилалд 20,9 метр шидсэн амжилтаар алтан медаль хүртэж, багийнхаа медалийн салхийг хагалж байсан билээ.