Пиццанд дургүй хүн мэр сэр байдаг ч ихэнх хүмүүс хааяа нэг амтлахаас татгалзаад байдаггүй шүү дээ. Хэрэв пицца зөвхөн бизнесс гэвэл бас үгүй ажээ.
Дэлхийн олон оронд салбартай “Доминос” пицца Лондон дахь “Голдмэн Сачс”-ын шинжээчдийг урьж бизнессийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөмж авсан байна. “Доминос”-ын хувьцаа сүүлийн таван жилийн дотор 50 хувиар өссөн боловч компанийн удирдлагууд ирээдүйд зах зээлд хэрхэн өрсөлдөж чадвараа сайжруулах тал дээр анхаарчээ.
Хамгийн сайн зүйл гэвэл пиццанд дургүй хүн бараг байдаггүй. Тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Вайлдын ярьснаар “Доминос” пиццаны нэг давуу тал бол хүргэлт. Хэрэглэгчид пицца захиалахад халуунаараа, амт чанараа алдаагүй ирсэн байдаг нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
“Пицца идэж байхдаа уурлаж буй дүр зураг харагддаггүй. Хэзээд сурталчилгааны зурган дээр пицца идэж байгаа хүмүүс инээсээр ирсэн. Тиймээс энэ хоол хүн бүрт инээмсэглэл авчирдаг” гэж гүйцэтгэх захирал Дэвид Вайлд ярьжээ.
Мэдээж хэрэг зуурсан гурил, амтлаг бяслаг пиццаны хамгийн чухал орц боловч халуунаараа байвал хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодруулж чадна гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: www.qz.com