Ази тивийн орнууд билгийн тооллоор хаврын эхэн сарын шинийн нэгнийг угтахад бэлэн болжээ. Тэр дундаа монголчууд бидний хувьд хаврын эхэн сарыг угтсан цагаан сарын баярыг эцэг өвгөдөөс уламжилж ирснээр бэлгэшээн тэмдэглэдэг.
Шороон гахай жилтэйгээ золгож буй Азийн хэрэглэгчдэд зориулж дэлхийн алдартай брэндүүд шинэ загваруудаа танилцуулаад байна. Манай урд хөрш Хятадад цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг төдийгүй гахай жил гарч байгаатай холбогдуулан Пеппа торойн дүрсээр хаа сайгүй чимэглэжээ.
Уншигч, үзэгчдэдээ дэлхийн алдартай брэндүүдийн гахай жилд зориулсан онцгой загваруудаас танилцуулж байна.
Алдарт "Burberry" брэнд хаврын баяраа тэмдэглэж буй Хятадын хэрэглэгчдэдээ зориулж гэр бүлийн шинэ коллекцоо ийн танилцуулжээ.
"LV" буюу "Louis Vuitton" загварын ордон чимэг зүүлтэндээ гахай жилийн уур амьсгалыг оруулав.
"Bulgari" брэнд алтан сарнайн зүүлтээр гахай жилийг чимэглэсэн байна.
"Dolce & Gabbana" хэрэглэгчдийнхээ өдөр тутмын хэрэглээнд зориулж гахай жилийн бэлгэ тэмдгээр ийн гоёжээ.
Харин "Estee Lauder" дэлхийд алдартай гоо сайхны брэнд гахай жилийн гангараагаа ингэсэгний савлагаанд түлхүү ашигласан байна.
Алдарт Диснейн "Гурван бяцхан торой" үлгэр "Gucci" брэндийн цүнх, хувцас хэрэглэл дээр амилав.
Швейцарийн бугуйн цагны "Piaget" брэнд билгийн тооллоор шинэ онтойгоо золгож буй хэрэглэгчдэдээ зориулж гаргасан шинэ загвараа танилцуулжээ.
Эх сурвалж: www.qz.com