СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-02-02

Гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан "Монкорд" ХЗХ-нд арга хэмжээ авахаар болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

“Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд хийсэн удаа дараагийн газар дээрх хяналт шалгалтын дүгнэлтэд үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаал гаргалаа.

“Монкорд” хадгаламж зээлийн хоршоон нь гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг зүй бусаар зарцуулснаас санхүүгийн хүндрэлд орсон юм. Тодруулбал,

Уг тушаалаар, “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Хорооны дэд дарга Д.Баярсайханд тус хоршоонд хийсэн газар дээрх , шаардлагатай тохиолдолд тус хоршооны үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох зэрэг хуульд заасан холбогдох арга хэмжээ авахыг даалгалаа. Мөн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж ажиллахыг чиглэл болгов.

“Монкорд” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөл болон Хяналтын зөвлөлд Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, үйл ажиллагааны сэргээн босгох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг үүрэг болгов

Тушаалын дагуу “Монкорд” ХЗХ-ны талаар холбогдох арга хэмжээг дээрх Ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд тус хоршооны гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хянан хэлэлцэх, тэдэнтэй уулзаж санал хүсэлтийг сонсох зэргээр шуурхай ажиллах юм.

Түүнчлэн тушаалаар, . Бүх гишүүдийн хурлыг хуралдуулахдаа хоршооны гишүүдийн ирцийг сайтар хангах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй гишүүдийн оролцоог хангаж, төлөөллийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг тусгайлан даалгалаа. Мөн, Бүх гишүүдийн хуралд хоршооны ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлсэн байдлын талаар нийт гишүүддээ мэдээлэхийг үүрэг болгосон байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.