Бидний хэлж заншсанаар ТҮК-ийн ажилчдыг нэг өдрийн халуун хоол, ундаар баярлуулдаг байсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын нэгдүгээр бүсийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивлан бусдыг дулаан өнжүүлэхээр нүүрс өгч баярлууллаа.
Нийтлэг үйлчилгээний газрын нэгдүгээр бүсийн ажилчид Баянзүрх дүүргийн нийт 7 хороог хариуцан ажилдаг бөгөөд өдөр тутамдаа айл өрхүүдийн хогийг ачих зуураа тэдний амьдрал ахуйг хамгийн ойроос тольддог хүмүүс билээ.
Амьдралын боломж муу, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй айл өрх тус бүрт 10 уут нүүрс тараалаа
Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын нэгдүгээр бүсийн 80 гаруй ажилчин хоол ундаар бусдад туслахаас илүү удахгүй болох сар шинийн өдрүүдэд дулаахан гэртээ сайхан баярлахыг хүсэн нэг өдрийн цалингаа хандивласан мөнгөөр 20 тонн нүүрс худалдан авч 30 гаруй айл өрхөд өөрсдийн унаагаар хүргэн өгч баярлуулсан юм.
Тэдний хувьд өндөр настай, амьдралын боломж муу, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй айл өрх тус бүрт 10 уут нүүрс тараан сар шинэдээ дулаахан гэртээ сайхан баярлахын хүсэн ерөөсөн юм.