Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан байлдагч Ц.Вангансүрэн харуулын байраа орхин явсан хэрэг өнгөрсөн сарын 30-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг байлдагч Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдсан, 19 настай, алга болохдоо 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай байсан гэсэн мэдээллийг Хил хамгаалах газраас өгч байсан. Түүнийг зарим эх сурвалжууд оргосон гэж тайлбарласан бол албан эх сурвалжаар төөрсөн байж болзошгүй гэж үзэж байсан юм.
Түүний явсан ул мөрийг ОХУ-ын нутагт олсон учир тус улсын Хил хамгаалах албатай хамтран эрж хайх ажиллагааг явуулсан. Ингээд уг цэргийг ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улсын нутагт амиа алдсан байхыг өчигдөр олжээ. Оросын нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан учир тус улсын хуулийн байгууллага үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж.
Байлдагч ямар шалтгааны улмаас ийн Оросын нутаг руу тэмцсэн нь удахгүй тодорхой болох биз ээ.