Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг чуулганаар өчигдөр орой хэлэлцэж дэмжсэн юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.
Б.Цогоо Төрийн Албаны Зөвлөлийн даргаа 2013 онд томилогдож 8 жилийн турш ажилласан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Цогоог хуулинд заасан ажил үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг өнгөрсөн онд гаргаж байсан билээ.
ТАЗ-ийн дарга Б.Цогоог чөлөөлөхийн сацуу Төрийн албаны зөвлөлийн оон тооны 3 гишүүнийг томилсон юм.
Тэдгээрийн нэг Б.Идэрчулууныг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас нэр дэвшүүлсэн бол Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг нэр дэвшүүлсэн. Ингээд тэднийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр дэмжиж баталжээ.