Өнөөдөр ирэх долоо хоногийн Баасан гаригийн ажлыг татан ажиллаж буй учир ажлын өдөр. Тэр дундаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай өдөр.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар/ЗГХЭГ/-ын даргад нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлсэн Б.Энх-Амгалан, БСШУС-ийн сайдад нэр дэвшүүлсэн Ё.Баатарбилэг нарыг дэмжих эсэхийг хэлэлцэж шийдэх ёстой.
Харин чуулганы нэгдэн хуралдаанаас өмнө дээрх томилгоонуудыг МАН бүлгээрээ хэлэлцэхээс гадна Төрийн Байгуулалтын Байнгын Хороогоор мөн хэлэлцэнэ. Ингэснээр гацаанд ороод байсан бүх томилгоонуудыг өнөөдөр хэлэлцэж эцэслэх юм.