Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг ЕТГ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулшганд танилцуулсан билээ. Тэрээр Ерөнхийлөгчийн ажлын тайлангаас гадна энэ онд хийхээр төлөвлөсөн зарим томоохон ажлуудаас ч дурдсан юм.
Тухайлбал, Ерөнхийлөгч энэ онд хоёр хөршдөө айлчлахаас гадна АНУ-д айлчлах ажээ. Мөн Энэтхэг улсад айлчлахаар яриа хэлэлцээр хийж байгаа юм байна.
Харин Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын төрийн тэргүүн Монголд айлчлах тухай ч мөн дурдсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2014 оноос хойш манай улсад айлчлах талаар яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл айлчлаагүй юм.