СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-01

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн сайдуудыг тодруулах гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо төрийн ордонд хуралдахаар цуглаж байна. Өчигдрөөс хойш дөрөв дэхь удаагаа хуралдах гэж байгаа тус намын удирдах зөвлөл сар шинийн өмнө гацаад байсан бүх томилгоогоо хийхээр төлөвлөж байгаа аж.

Одоо хуралдах хурлын зорилго нь БСШУС-ийн сайд, ЗТХ-ийн сайд нарыг тодруулах. Өмнө нь ЗТХЯ руу зүтгээд нэр нь албан бусаар татагдсан гэх УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэ удаад намын даргаасаа эрхээ "авсан" бололтой. Түүнтэй өрсөлдөх хүн байхгүй аж.

Харин БСШУСЯ-ыг нэг намын нэртэй ч нидэр дээрээ сөрөг хүчнээс ч илүү аюултай болчихоод байгаа "27"-ын талд өгч, эвлэрэлийн анхны шанг татахаар намын дарга У.Хүрэлсүх шийдсэн гэх. Ямартаа ч энэ суудал дээр "27"-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр сонсогдож эхэлжээ. 

Сайдуудын нэрс тун удахгүй тодорно. Маргааш өглөө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, араас нь холбогдох байнгын хороодын хуралдаан болно. Үдээс хойш нэгдсэн чуулган хуралдаж шинэ сайдуудыг маргаашдаа багтаан томилох бололтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.