СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-01

​Ардын уран зохиолч П.Бадарч Төрийн соёрхолт цол хүртэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн соёрхол" цол хүртээхээр болсон байна. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын дөрвөнд Төрийн ордонд болно.

Нэрт яруу найрагч П.Бадарч нь өдгөө 80 насыг зооглож байгаа бөгөөд тэрээр 1960 оноос уран бүтээлээ туурвиж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ. 

1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хvртсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.