Маргааш буюу бямба гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох буюу өмнөх захирамж хэвээр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй. Тэгвэл энэ сарын 3-ны ням гарагуудад буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Шинийн 1-5-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд шинийн 1, 2-нд нэгдүгээр эгнээгээр зорчиход ямар нэгэн төлбөр бодогдохгүй
Битүүний өдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин шинийн 1-5-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд шинийн 1, 2-нд нэгдүгээр эгнээгээр зорчиход ямар нэгэн төлбөр бодогдохгүй. Харин шинийн 3-н буюу энэ сарын 7-ноос нэгдүгээр эгнээгээр зорчих юм бол торгууль оногдуулах юм байна.
Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 2, 3-ны баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчлэх гэнэ.
Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгддэг тул 08:00-17:00 цаг хүртэл Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол", Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал", Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз", Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орно.