УИХ-ын гишүүн Л.Болд:
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 14,5 банк бий. Хамгийн бага нь Богд банк. Тус банктай холбоотой зээлийн тухай хэлэхэд энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Улстөр одоо дууссан гэж бодож байна. Одоо бид хууль батлах явц руугаа орно. Миний хувьд нам бус, сөрөг хүчин учраас ажлаа хийнэ.
Саяны жагсаалаар ярьсан хэлсэн бүхнээ биелүүлэхгүй бол ард түмэн гуравдугаар сард дахин тэмцэлдээ орно. 60 гаруй нийгмийн байгууллага тэмцсэн. Эдэнтэйгээ дахин тэмцэхээс өөр аргагүй.
Өнөөдөр ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ. Өөрөө дургүй байсан ч энэ бол намын шахалт, ард түмний шахалт, манай бүлгийн таван гишүүний шахалт гэж ойлгож байна. Бидний тэмцэл ажил хэрэг болох нөхцөл нь энэ томилгоо гэж харж байна. Харин,
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар бол МАН-ын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадна гэж итгэж байна. МАН-ын Удирдах зөвлөлд бид нэрийг нь дэвшүүлж байсан.