УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар ярилцлаа. Тэрбээр,
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Миний хувьд Л.Оюун-Эрдэнийг анхнаас нь дэмжсэн. Саяны амаргүй тэмцлийг толгойлж ард түмэндээ өөрийгөө таниулж чадсан. Нийгэмд тулгамдсан олон асуудал байгаа. Иймд хэлсэн ярьснаа хэрэгжүүлэх, олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг нь олгох зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн.
Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийн нэрийг санал болгосон. Удирдах зөвлөл дээр өрсөлдөх хүн гараагүй. Иймд одоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрийг нь хүргүүлнэ. АТГ-аас бас нэг бичиг (Эрх ашгийн зөрчилтэй эсэх.Сур) авна. Үүний дараа ТББХ-оор хэлэлцэнэ.