СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг чөлөөлөх ТББХ-ны саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Засгийн газрын гишүүддээ баярлалаа. Өнгөрсөн богино хугацаанд салбарынхаа хамт олонтойгоо 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эрчтэй хүчтэй ажилласан. Сайн муу ажилласан эсэх нь цаг хугацаагаар тодорхойлогдох байх аа. Ёс зүйг би юу юунаас илүүтэй эрхэмлэдэг. Энэ зарчмаа барьж улстөрийн шийдвэр гаргасандаа салбарынхнаасаа уучлалт гуйя. Анх ажил хүлээж авахад 13 яамны хамгийн сүүлд нь байсан. Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэх нэг зүйл байна. Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. , ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:

-Энэ том салбарын бодлогыг үеийн найз нөхөд маань толгойлж том бодлогууд гаргаж ирсэн. Юуны өмнө боловсон хүчний асуудлыг анхаарах ёстой гэж би үзсэн. Ганц Зам тээврийн салбар ч бус төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байна. Энэ хаврын чуулганд салбарын том хуулиуд орж ирнэ. 12-15 жилд шинэчилсэн найруулгаар орж ирдэг. Намайг ажиллаж байх энэ хугацаанд хэд хэдэн том шийдвэр гарлаа.

билээ. Харин

Өнгөрсөн гурван сарын хугацаанд үргэлжилсэн улс төрийн бойкотын улмаас дээрх сайдуудыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг парламентээр хэлэлцэлгүй сунжирч, өнөөдөр эцсийн шийд гарлаа. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.