"АлтанДорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын авлига авсан байж болзошгүй хэрэгт АТГ-т саатуулагдан шалгагдаж байсан Д.Дорлигжавыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргалаа.
Нийслэлийн Прокурорын газраас цагдан хорих таслан шийдвэрийг 22 хоногийн өмнө гаргаж, шүүхэд хүргүүлсэн бөгөөд прокурорын саналыг үндэслэн дээрх гурван хүнийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.
АТГ, НПГ-аас Дамбийгийн Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Дамбийгийн Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернейшнл “ компаниас 2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж буй юм.
Дүүг нь хэрэгт хамтран оролцож, хахууль авсан, Ч.Бямбааг дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа билээ.