"Монголын Бүтээлч Ирээдүй-Технологид суралцъя" хөтөлбөрийн хүрээнд "Миний анхны робот" ЕБС-ийн сурагчдад зориулсан Workshop арга хэмжээг гурав дахь удаагаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулах гэж буй. "Монголын Бүтээлч Ирээдүй-Технологид суралцъя" хөтөлбөрийн цуврал сургалт, арга хэмжээний зорилго, ач холбогдол нь хүүхэд багачуудыг инженерийн боловсролын практик мэдлэгт багаас нь суралцуулах, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох бүтээлч иргэн болж төлөвшихөд урам өгч, дэмжих юм. Уламжлал ёсоор арга хэмжээнд оролцсон хүүхдүүдэд өөрийнх нь угсарсан ширээн дээрх энгийн цэвэрлэгээ хийдэг бичил мэдрэгч бүхий робот бэлэг болгон өгөх аж.