СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: МИАТ ТӨХК В737МАХ8 онгоцоо хүлээн авч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үeийн тeхнологи бүхий В737МАХ8 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус онгоц нь В737NG загвартай харьцуулахад түлшний зарцуулалт 14 хувиар, дуу чимээ 40 хувиар багасчээ. Мөн агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй юм.

Үүнээс гадна

Суудал бүр USB цэнэглэгчтэй. Хөдөлгүүрийг шинэчлэн CFM LEAP-1B хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирчээ. Сүүл болон далавчны дизайн сайжирснаар аeродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн байна. Мөн нисгэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт тeхнологийн дэлгэцээр солигдож зорчигчийн бүхээгний гэрэлтүүлэг скай интeрьeр дизайнтай хийгджээ. Дээрх бүх шинэчлэлүүдээс үүдэн нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.
Eр нь

В737-8МАХ агаарын хөлгийн үзүүлэлт:

-       Түлшний зарцуулалт 14 хувиар багассан.

-       Дуу чимээ 40 хувиар багассан.

-       Нэг төрлийн дадлагажуур ашиглах тул нисэх багийн тринажёрт шилжүүлэн сургах шаардлагагүй. Харин 4 цагийн онолын                сургалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл нисэх баг шилжин нисэх боломжтой.

-       737NG, 737MAX-8 агаарын хөлгүүдэд ашигладаг газрын тоног төхөөрөмжийн 85 хувь нь адилхан.

-       Onboard wi-fi-тай

-       737NG, 737MAX-8 агаарын хөлгүүдийн Засвар үйлчилгээний сэлбэг нь хоорондоо 75 хувь тохирдог.

-       737MAX-8 бизнес 12, энгийн 150 суудалтай боловч 189 энгийн суудалтай болгох хувилбартай.

-       Хөөрөлтийн дээд жин 8219кг

-       Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:

-       Хөдөлгүүрийг шинэчлэн CFM LEAP-1B хөдөлгүүртэй болсон, хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.

-       Сүүл болон далалвчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн.

-       Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүдэд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.

-       Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

-       Зорчигчийн бүхээгийн гэрэлтүүлэг тав тух хуучин загвараас илүү сайжирсан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.