СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-01

ШУУД: МАХН, ИЗНН, БНН, МҮАН хамтран эрх баригчдад сануулан шаардах бичиг хүргүүлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ, Засгийн газар сануулан шаардах бичиг хүргүүлж байгааг МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл уншиж сонордууллаа. 

-Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, стандарт бус Засгийн газар - МАНАН үүсэж, амаргүй бүтцийг бий болчихлоо. Үүнийг устгахын тулд нэг, хоёр хүнийг зайлуулснаар үр дүнд хүрэхгүй нь анхаарал татаж байна. МАНАН хэмээх аюулт үзэгдэл хэвээр байна. Иймд дараах шаардлагуудыг тавьж байна: 

                    -Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан хууль бус зээл авч улсад 100 гаруй сая долларын хохирол учруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох 

                    -Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж авсан этгээдүүдэд хариуцлага тооцох 

                    -Гацууртын лицензийг цуцалж, ашигт малтмалын олборлолт явуулахыг хориглох 

                    -Монголын талд ашиггүй Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, тус ордыг ард түмний мэдэлд авах 

                    -Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр зувчуулсан 3 их наяд төгрөгийн тайланг ил болгох, эдгээр этгээдүүдэд хариуцлага тооцох 

                    -АСЕМ-тай холбоотой их хэмжээний мөнгийг тодорхой болгож, хариуцлага тооцох

                    -Засгийн газрын тусгай 29 сан шалгах, ЖДҮХС-гаас хуйвалдан идсэн нөхдөд хариуцлага тооцож, зээлийг эргүүлэн төлүүлэх зэрэг шаардлагыг тавьж байна гэлээ. 

 

БНН-ын енбд Б.Зоригоо: Хулгай хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой

-УИХ-ын даргатай холбоотой зодооны үеэр биднийг байр сууриа илэрхийлсэнгүй гэж буруутгасан. Энэ бол МАН-ын өөрсдийнх нь дотоод асуудал учир бид дуугараагүй. УИХ-ын дарга ажлаа хийж чадахгүй байсан. Хулгай хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: МАНАН бүлэглэлийн эзэн бол "Сахал" Д.Эрдэнэбилэг юм 

-МАНАН аймшигтай үзэгдэл гэдгийг би өөрийн биеэр амссан. МАНАН бүлэглэлийн гол эзэн бол Ц.Элбэгдорж, М.Энхболд нар биш юм. . Үүнээс болж би М.Энхболдтой зам салсан гэж ойлгож болно. 

"Сахал" Д.Эрдэнэбилэг бол аймшигтай шуналтай хүн. Улсын дээд шүүгч Ц.Зориг бол яалт ч үгүй Д.Эрдэнэбилэгийн тавьсан хүн, дуулгавартай зарц нь. Д.Эрдэнэбилэг юу гэж хэлнэ, Ц.Зориг түүнийг дуулгавартай биелүүлдэг. 

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Монгол төрийн тогтолцоог өөрчлөх ёстой

-Өнөөгийн тулгамдсан гол асуудал бол Монгол төрийн тогтолцоо юм. Үүнийг өөрчлөхгүйгээр цаашид явахгүй гэж бид ярилцсан. Сануулан шаардах бичгийг УИХ-ыг завсарлуулахгүйгээр хэлэлц гэж шаардаж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.