ШУУД: УИХ-ын өнөөдрийн чуулган 10.00 цагт эхэлж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад гишүүдийн зүгээс санал хураалтыг шууд явуулъя гэдэг горимын саналыг гаргахад нийт гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул "УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжсэнээр Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо.
Үүний дараа Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг баталлаа.
Ингэснээр 2019-02-01 ны өдрөөр УИХ-ын гишүүн Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргын үүрэгт албанаас чөлөөлөгдөж, УИХ-ын даргаар ажиллахаар болж байна.
Тэрээр УИХ-ын даргаар томилогдсоныхоо дараа чуулганы индэр дээрээс үг хэлж байна.