СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Номин-Эрдэнэ: Чихрийн шижин өвчнөөр залуучууд маш их оношлогдож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ШУГТЭ-ийн Диабетийн төвийн дотоод шүүрлийн их эмч М.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Чимээгүй тахал хэмээн нэрлэгдэх болсон чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа нь манай улсын төдийгүй дэлхий нийтээр санаа зовних асуудал боллоо. Ярилцлагынхаа эхэнд энэ өвчний талаар мэдээлэл өгөх нь зөв болов уу?

- юм. Чихрийн шижин нь хэд хэдэн төрөлтэй байна.

Үүнд чихрийн шижин хэв шинж 1, чихрийн шижин хэв шинж 2, жирэмсний чихрийн шижин, бусад хэлбэрийнх гэсэн дөрвөн төрөл байдаг. Чихрийн шижин хэв шинж нэг нь гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, нойр булчирхайн инсулины туйлын дутагдал үүсдэг. Чихрийн шижин хэв шинж хоёр нь нийт хүн амын 80-85 хувьд ч тохиолдож болдог. Энэ нь хүний амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүсдэг бөгөөд үүнд : хэвлийн таргалалт, жингийн илүүдэл, буруу хооллолт, дасгал хөдөлгөөний дутагдалтай хүмүүс энэ хэлбэрээр ихэвчлэн өвчилдөг. Жирэмсний чихрийн шижингийн хувьд жирэмсний 24-28 долоо хоногтойгоос илэрдэг учраас жирэмсэн эхчүүд дээрхи хугацаанд глюкозын шинжилгээнд хамрагдах ёстой. Хэрэв жингээ барьж чадахгүй биеийн жингийн илүүдэлтэй хэвээр байх юм бол 5-10 жилийн дараа 50 хувь нь  чихрийн шижин  хэв шинж 2-т шилждэг. Бусад хэлбэрийн гэдэг нь бусад дотоод шүүрлийн өвчингүүд, нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөх болон мэс заслаар нойр булчирхайгаа тайруулсан хүмүүст илүүтэй тохиолддог.

-Иргэдийн дунд сахартай болсноо  мэдэхгүй байх тохиолдол их байдаг юм билээ. Өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-. Мөн хүмүүс мэс засалд орох, санамсаргүй байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгээр шинжилгээ өгөхөд цусан дахь сахарын хэмжээ өндөр гарч оношлогдох тохиолдол цөөнгүй бий.  

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж үргэлж байдаг. Урьдчилан сэргийлэхийн тулд бид ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Бидний ихэвчлэн амьдралын буруу хэв маягтай холбоотой үүсдэг чихрийн шижин хэв шинж хоёроос бид урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд нэн түрүүнд жингийн илүүдэлгүй байх буюу таргалахгүй байх ялангуяа хэвлийгээрээ таргалахгүй байх ёстой.  Жишээлбэл: би 165 см өндөр бол хамгийн дээд тал нь 75 кг-аас илүү таргалж болохгүй, .

Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 10 мянган алхам гэж тодорхойлсон байдаг. Гэтэл бид өглөө гэрээсээ гарлаа, машиндаа суугаад дараагийн газар ирээд суулаа гэх мэтээр хөдөлгөөнгүй болчихсон. Энэ бүхэн бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс бид сахартай өвчтөнүүддээ долоо хоногийн таваас доошгүй өдөр бүр дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг. Сахартай хүмүүс дор хаяж зургаан өдөр дасгал хөдөлгөөн хийх ёстой болж байгаа юм. Гэхдээ дасгал хийхдээ 30 минут болон түүнээс дээш хугацаагаар хийх ёстой. Үүнийг хүмүүс 15 минутаар хоёр удаагийн давтамжтай хийнэ гэж ойлгодог. Гэтэл 15 минутаар дасгал хийх нь ямар ч ач холбогдолгүй. 30 минутаас дээш хугацаанд тасралтгүй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Гуравдугаарт, эрүүл хооллолттой байх ёстой. Бидний харж буйгаар 1990-ээд онтой харьцуулахад бүх зүйл элбэг болчихсон, . Залуучуудыг харахад дандаа таргалалттай болсон байна. Хүмүүс тарган цатгалан гэх мэтээр ярьдаг боловч яг үнэндээ олон өвчний суурийг бэлтгэж байгаа юм. Тиймээс зөв хооллолт бас чухал.

-Хэрхэн зөв хооллох вэ?

-Хүн өдөрт 5-6 удаа бага, багаар ойр, ойрхон хооллох хэрэгтэй. Нэг удаа цадтал иддэг нь биднийг олон өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж байна.

-Өөрөө чихрийн шижинтэй болсон гэдгээ мэдээгүй явсан гэсэн үг үү?

-. Улмаар өвчилснөөс 5-10 жилийн дараа  хүндрэлүүд өгдөг. Үүнд жижиг судасны хүндрэл, том судасны хүндрэл, хөлийн хүндрэл, мэдрэлийн хүндрэл зэргээр хүндэрдэг.

-Тухайлбал, жижиг судасны хүндрэл өгсөн үед хүний биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Жижиг судасны хүндрэлд нь ретинопати буюу чихрийн шижингийн нүдний хүндрэл, нефропати буюу бөөрний хүндрэл, невропати буюу мэдрэлийн хүндрэл. Нүдний хүндрэлийн үед нүдний хараа муудаж бүрэлзэх зовиурууд илрэх ба улмаар хараагүй болж болдог. Бөөрний хүндрэл нь хүмүүс ихэвчлэн шээс хөөсөрч гарах, хавагнах гэх мэт зовиурууд хэлдэг ба улмаар бөөрний дутагдалд орж цаашид бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай болдог. Мөн цусан дах сахарын хэмжээ тогтмол их байснаар мэдрэлийн ширхэгийг гэмтээж улмаар гарт бээлий, хөлд оймс өмссөн хэлбэрээр мэдээ алдах, зүүгээр хатгаж байгаа мэт өвддөг.

-Хөлийн хүндрэлийн үед хөлөө тайруулах тохиолдол байдаг гэж сонсож байсан?

-Чихрийн шижингийн хөлийн хүндрэл нь .

 -Сахартай болсон хүн гамаа сайн бариад бүрэн эдгэрэх боломж бий юү?

-Чихрийн шижин өвчин нь  бүрэн эдгэх боломжгүй, зөвхөн  хянаж болдог гэж үздэг. . Яаж эдгэх вэ гэхээр таргалалттай буюу биеийн жингийн илүүдэлтэй хүн байлаа гэхэд хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнөөр биеийн жингээ хасах юм.

-Нэгэнт сахартай болчихсон өвчтөнүүд сахараа хянах боломж нь ямар байдаг юм бол?

-Аймаг, дүүрэг, УНТЭ, УХТЭ, ШУГТЭ , Цэргийн төв эмнэлэгүүдэд диабетийн төвтэй, бүгдээрээ дотоод шүүрлийн эмчтэй. Манай Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд Диабетийн төвтэй, өдөртөө 40 орчим хүнд тогтмол үзлэг хийдэг. Үүний 80 орчим хувь нь чихрийн шижин өвчтэй үйлчлүүлэгчид байна.

Мөн С.Оюунгэрэл эрхлэчтэй бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт 15 ортой, тасагтаа чихрийн шижин өвчний хүндрэлтэй өвчтөнгүүд болон бусад дотоод шүүрлийн өвчтэй хүмүүст мэргэжлийн дотоод шүүрэл булчирхайн эмч нар үзэж, эмчилгээ хийдэг. Манай диабетийн төв дээр чихрийн шижин өвчний талаарх сургалтыг тогтмол явуулдаг, хөлийн үзлэг болон Глюкозын ачаалалтай сорилыг хийдэг. Энэхүү сургалтанд сургагч багш болон эмч нар хамтран чихрийн шижин өвчин гэж юу вэ, хэрхэн хянах, хоол, дасгал хөдөлгөөний зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг. Ирээд зөвлөгөө авахыг хүссэн хүн бүрт нээлттэй.

-Таны хэлж буйгаас харахад урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай юм байна. Хэрхэн хамрагдах вэ?

-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт зургаан сар тутамдаа орж чаддаггүй юм гэхэд жил бүр хамрагдаж байх ёстой. Уг нь сахарын өвчин нь зөвхөн цусан дахь сахараа үзүүлээд оношлогдох боломжтой өвчин юм. Шаардлагатай тохиолдолд нарийвчилсан шинжилгээ хийдэг.

-Нэгэнт оношлогдсон хүн зөвхөн өдрийн сахараа хэмжээд явахад болох уу?

-Оношлогдсон өвчтөн хамгийн түрүүнд харьяа дүүргийн, аймгийн дотоод шүүрэл булчирхайн эмчийн хяналтанд орно, сахараа тогтмол хянана үүнд: өглөө өлөн,  хоолноос хоёр цагийн дараа, унтахын өмнө цусан дах сахараа сахарын аппарат буюу глюкометрээр хянана.

Мөн .

Б.Номин 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.