СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-01

1996 оноос хойш 40 гаруй унаач хүүхэд амь насаа алдсан гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морь унаач хүүхдүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр.

Үүний үр дүнд . . Мөн энэ сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл үсэргээ сунгааны үеэр нэг хүүхэд мориноосоо унаж, тархиндаа хүнд бэртэл авсан. Энэ хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байна.

Засгийн газрын 2018 оны шийдвэрээр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс тавдугаар сарын 01-ны хооронд зохион байгуулсан хурдан морины уралдаанд 12-оос доош насны хүүхдийг хурдан морь унахыг хориглосон байсан. Энэ шийдвэр бас сөрөг үр дүн авчирсан.

Яагаад гэвэл хэдийгээр өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон боловч хавар хурдан морины уралдаан зохион байгуулж болно. Мөн 12 наснаас дээш насны хүүхэд унаж уралдахыг зөвшөөрсөн байсан. Энэ бол хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр. Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монголын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийг хамгаалах тухай хууль гэх мэт олон улсын хууль тогтоомж болон дотоодын хууль тогтоомжинд “ 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэж нэрлэнэ” хэмээн заасан байдаг.

Тиймээс хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдээр л хурдан морь унуулж болохгүй гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Өчигдрийн Засгийн газрын тогтоол дээр хэдийгээр нас заагүй боловч товлосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан.

Хэрвээ Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийг зөрчиж ямар нэгэн байдлаар уралдаан тэмцээн зохион байгуулбал холбогдох хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ” гэв. Хурдан морь унаач хүүхдүүд мориноосоо унаж бэртэх, гэмтэх цаашлаад амь насаа алдах тохиолдол их байна.

Одоогийн байдлаар . Бидэнд байгаа мэдээллээр ” гэв.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ш.Бямбадорж хэлэхдээ “Сүхбаатар аймагт хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотой бүх аймгийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Мөн тэр өдрөө сэрэмжлүүлэг гаргаж сэтгүүлчдэд хүргүүлсэн. Ингээд чуулганы үеэр их хурлын гишүүн М.Оюунчимэг “ Хүүхдийн амь нас эрсэдсэнтэй холбоотой Хүний эрхийн комиссын мэдээллийг сонсъё” гэсэн санал гаргасан байсан.

Гэтэл гишүүн ” гэсэн утгатай үг хэлсэн байна. Тэр үгийг намайг хэлсэн болгож цахим ертөнцөөр гаргасан байна лээ. Намайг гүтгэж болно.оо. Гэхдээ л бид үр дүнд хүрч өчигдөр Засгийн газраас чухал шийдвэр гаргуулж чадлаа. Хуучин мөрдөгдөж байсан тогтоолоор унаач хүүхдийн асуудал хүнд байсан. юм. Тийм учраас уг тогтоолыг хүчингүй болгуулсандаа баяртай байна. Мөн энэ талаар эрх зүйн цогц хуультай болгох талаар хуулийн төсөл дээр холбогдох хүмүүстэй хамтарч ажиллана.

Хүний эрхийн үндэсний комиссын 17 жилийн хугацаанд хамгийн үр дүнтэй болсон хоёр ажил бол хорих газар эрүүдэн шүүх, цэргийн ангид дэглэх асуудлаар удаа дараа шалгалт хийснээр хүний эрхийг дээдлэх тал дээр ахиц гаргаж ажилласан. Хар үгээр хэлбэл дэглэлт, харин албан ёсны хэллэгээр дүрмийн бус харилцааны асуудлаар цэргийн ангид шалгалт хийдэг. Хүний эрхийн комиссын ажилтан очих бүртээ цэрэг болон хоригдлуудаас ганцаарчилсан байдлаар ярилцлага хийж, санал асуулга авч ажилласны хүчинд дэглэлт гэгч зүйл үндсэндээ алга болсон. Үүнийг баттай хэлж чадна. Яагаад алга болсон юм бол гараад байна гэж. Ганц нэг тохиолдол гарч байгаа нь ноцтой асуудал. Энэ хэргийг хатуу шийтгэж, бусдад нь сургамж болох ёстой. Гэхдээ нийтлэг байсан зүйлүүд алга болсон” гэв.

П.Батзаяа

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.