СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-02-01

Томуугийн дэгдэлт багасч байгаа ч баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Дээрх үгийг албаныхан хэлж байна. Жилийн жилд эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоох болсон томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн хоёр долоо хоногт бууралттай байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Р.Мөнгөнцэцэгийн хэлснээр амбулаторийн нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байна. Тэр хэрээр эмнэлгийн ачаалал өмнөхөөсөө багасч байгаа аж. Энэ нь сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойг албаныхан онцоллоо.

Нийслэлийн дүүргүүдээс хүн ам ихтэйгээрээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал бусдаас арай их байгаа ч өмнөхөөсөө буурсныг эмч нар ярилаа. Халдвар буурлаа гээд хүүхдээ гадуур дагуулаад яваад байж болохгүй, томуугийн олон төрлийн вирус байгаа учраас аль болох гэрээ чийгтэй байлгаж хүүхдээ гэртээ байлгах нь илүү үр дүнтэй ажээ. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин юм.

Ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг. Томуугийн үед нэг удаа ханиаж, найтаахад 40-өөс дээш вирус агаарт цацагдаж байдаг гэнэ. Харин амаа зориулалтын алчуураар хаах үед вирусын тархац 10-100 хувь буурч байдаг аж. Хэдийгээр томуу, томуу төст өвчний дэгдэлт буурч байгаа нь сайн мэдээ боловч сар шинийн баярын өдрүүдэд буцаад нэмэгдэх магадлалтайг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Монголын эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол зэргээс үүдэн ханиад томуу амархан тархах боломжтой. Ер нь биеийн эсэргүүцэл, дархлаа сайн байх нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт юм. Тиймээс витаминлаг хоол хүнс хэрэглэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, ажил амралтаа зохицуулах нь зүйтэй.

Мөн шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байх, зайлшгүй шалтгаантай бол малгай, ороолт, бээлий хэрэглэн, хамрын салстад зориулалтын тос түрхэж байх хэрэгтэйг зөвлөж байна. Түүнчлэн цэвэр агаарт 1-2 цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн бариа хийж хэвшин, өрөө, тасалгаандаа цэвэр агаар оруулах төдийгүй чийгтэй цэвэрлэж хэвшээрэй. Эдгээрээс гадна томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн чухал урьдчилсан сэргийлэлт юм.

Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины архаг суурь өвчтэй хүмүүст илүү ач холбогдолтой болохыг мэргэжлийнхэн зөвлөлөө. Ингээд мэргэжлийн хүмүүс юу ярьсныг хүргэе.

 

“ЭНХ-АГШИН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НЯРАЙН ЭМЧ О.ЛХАГВАДОРЖ: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ 4.9 ХУВЬТАЙ БАЙНА.

- Ханиад томууны дэгдэлт багассан гэж эмч нар ярьж байна. Энэ үнэн үү. Танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ? 

-Тийм ээ, сүүлийн өдрүүдэд буурах хандлагатай байна. Гэхдээ буурч байна гээд тайвширч болохгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд 4.9 хувьтай. Манай дүүргийн 25 дугаар хорооны хэмжээнд 0.64 хувьтай байгаа. Хэдий тийм ч баярын өдрүүдэд нэмэгдэх магадлалтай. Учир нь,.

-Бага насныхны өвчлөлд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Тэгвэл эцэг эхчүүдээс юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бол?

-Аав, ээж нарын асаргаа муу байна. Ялангуяа залуу аав, ээжүүд энэ тал дээр мэдлэг дутмаг, хариуцлагагүй ханддаг. Хүйтний улиралд хүүхдээ олон нийтийн газраар авч явах, дааруулах, хоол хүнсэнд нь анхаарч чадахгүй байгаагаас томуу, томуу төст өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдог. Мөн .

-Томуу, томуу төст өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлүүлэх тал дээр танай эрүүл мэндийн төв хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард 15 хоногийн турш жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, улсын цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулсан. Нийт 500 гаруй хүн вакцин хийлгэсэн байдаг. Мөн өрхийн эмнэлгийн мэдээлэлийн самбар, олон нийтийн цахим сүлжээ зэргээр дамжуулан зөвлөмж, боршур тарааж байгаа. Сургууль, цэцэрлэгт урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд маск зүүхийг зөвлөн ажиллаж байна.

-Хатгааны эсрэг вакциныг ямар товлолоор хийж байна?

-.

-Цагаан саярын үеэр амьсгалын замын цочмог халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

-. Мөн дархлааг нь дэмжин хоол хүнсэнд нь анхаарч халуун, хүйтнийг нь тохируулан асрах нь зохистой юм. Үүнээс гадна эрүүл ахуйн дадал хэвшүүлэн, гэрээ тогтмол агааржуулаарай. Хэрэв ханиад, томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийнэмчид хандах шаардлагатай. .

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА Н.МЭНДСАЙХАН: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ТААРУУ БАЙГААГААС ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ НАМЖИХДАА УДААН БАЙНА

-Томуугийн халдварыг ихэвчлэн хэдэн насны, эрүүл мэндийн хувьд ямар онцлогтой хүмүүс тусч байна вэ?

-. Харин насанд хүрэгчдийн хувьд мөн л хууч өвчтэй, хагалгаа хийлгээд удаагүй байгаа зэрэг дархлаа дутмаг хүмүүс өртөж байгаа юм. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагаас өвчний дэгдэлт намжихдаа удаан байна. юм.

Эм тарианаас илүүтэй маш сайн асаргаа, дэглэм чухал ач холбогдолтой. Эмнэлэгт хүүхдээ сахиад хэвтэж байгаа эцэг, эхчүүдийг харахад хүүхдийнхээ эмийг цагт нь өгдөггүй, халуун хоол цай уулгадаггүй, тасалгаанд өмсөх ёстой углааштайгаа дэлгүүр орж, гадуур явдаг гэх мэт ариун цэврийг гүйцэт сахихгүй л бол өвчин хадгалагдсаар л байх болно.

-Цагаан сарын дараа эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Энэ нь хаврын улирал эхлэж байгаатай холбогдуулан дархлаа суларснаас үүдэлтэй. Үүнд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид бэлэн байдалд байгаа. . Хүүхдүүд өвлийн улиралд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь нэмэгддэг. Харин бусад улиралд харьцангуй бага байдаг учраас хэрэгцээтэй үед эмнэлгүүдээ өөрчилж иргэд хүлээж авах нөхцөлийг хангасан. Үүнд иргэд “хүүхдийн эмнэлэг дутуу байгаа, барьдаггүй” гэсэн асуудал хөөсөн шинжээр харж болохгүй. Харин томуу тусахгүй байх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран зөвлөгөө зааврыг түгээсээр байна.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тариаг хамгийн сүүлд хэзээ тарьсан бэ. Иргэдийн оролцоо идэвхтэй байж чадсан болов уу?

-Томуугийн эсрэг тарилгыг өнгөрсөн оны аравдугаар сард эрсдэлт бүлгийн хүн буюу ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, архаг суурь өвчтэй зэрэг иргэдийг үнэ төлбөргүй хамруулсан. Мөн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийсэн. Энэ үед эрсдэлт бүлгийн иргэдийн 90 гаруй хувь нь вакцинд хамрагдсан байгаа. Вакцины хувьд дархлаанд тогтохдоо нэг сарын хугацаа зарцуулдаг учраас арваннэгдүгээр сард томуугийн дэгдэлт нэмэгдэхээс урьтаж хийж гүйцэтгэсэн юм. Тиймдээ ч

-Томуугийн вирусээс урдьчилсан ямар арга хэмжээ авсан вэ?

-Томуугийн гэх тодотголтой өвчин шинээр гарч байгаа эсэхийг . Эдгээр өвчин үүсэх эрсдлийг буруулахын тулд сүүлийн гурван жил дараалан вакцин хийж байгаа. Үүнд бага насны хүүхдүүд, хил гааль, эмнэлэг байгууллагын ажилтнууд, эрсдэл бүлгийн хүн амыг харъяа хороо, сургууль цэцэрлэгт эмнэлгийн ажилчид хийж гүйцэтгэсэн. Вакцин хийлгэсэн хүн хатгаа, ханиад, томуугаас бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш ч тусах магадлал болоод хүндрэх нөхцөл нь бага болдог юм. Ханиад томуу нэг л вирусын хэв маягаар тархдаггүй олон хэлбэрээр шинэ шинэ өвчин гарч ирдэгийн хамгийн түгээмэл нөхцөлөөс хамгаалж байгаа гэсэн давуу талыг харах хэрэгтэй.

-Томуугийн вирус авсан тохиолдолд хатгаа болж хүндрүүлэхгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-. Мөн олон хүнтэй газар явахгүй, даарахгүй байх, халуун цай хоол идэх, амны хаалт зүүх, ариун цэвэрээ сахих зэрэг энгийн мэт боловч хэрэгтэй зөвлөмжийг дагах шаардлагатай юм. Аливаа албан байгууллага, цэцэрлэг сургуулийн нэг хүн, хүүхэд ханиад томуу туссан бол эмчид үзүүлж эмчилгээгээ гэрээр чанд сахих хэрэгтэй. Үгүй бол нэг хүн ханиад хүрсэн тохиолдолд ажлын байран дахь бүх хүн тусах магадлалтай. .

О. ДАВААСҮРЭН

Ц.ДУЛАМСҮРЭН

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.