Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаан өглөө 09:35 минутад 68,4%-ийн ирцтэйгээр эхэлж УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан нар үг хэлсний дараагаар санал хураахад хуралдаанд оролцсон 13 гишүүн 100%-ийн саналаар дэмжлээ.
Ингэснээр Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.
Одоо ТББХ-оор Төрийн албаны зөвлөлийн даргыг чөлөөлөх, оронд нь томилох гишүүдийн талаар хэлэлцэж байна.
Жич: ТББХ-ны хуралдааныг Livetv.mn Шууд дамжуулж байна
https://www.facebook.com/livetv.mn/videos/2056179557807463/