СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-31

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ЖДҮ-чдийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ УИХ-ын нэгдсэн чуулган дээрээс ард иргэдээсээ уучлалт гуйлаа /2019-01-29/


-УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа 10 гаруй гишүүндээ, телевиз үзэж байгаа ард түмэндээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн чуулганаар Монгол төрийн дархлааг сулруулсан хуулийн хэрэгжилтийг хангах гээд сууж байна. Уг нь МАН мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулахдаа Монгол төрийн дархлааг сайжруулна, төрийн дархлааг цаашид дэмжиж ажиллана гэж амласан. Учир нь би МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах Эдийн засгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд Их хурлын гишүүддээ эргээд нэг сануулчихъя гэж бодож байна.

Улс орныг хөгжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газрууд өөрсдийн бодлогыг боловсруулж, иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхийн төлөө ажилладаг. Иргэдийн амжиргааг дээшлүүлэх асуудал нь ажлын байртай шууд холбогдож байна. Гэтэл өнөөдөр бодсон зүйлээ болсон юм шигээр ярьчихдаг хэдэн поп Их хурлын гишүүд, зарим төрийн өндөрлөгүүд, удирдлагууд, албан тушаалтнууд баялаг бүтээгчид рүүгээ, ажлын байр бий болгож байгаа хүмүүс рүүгээ дайрч байж өнөөдөр яаж ард түмний амьдралыг сайжруулах гээд байгаа юм бэ.

Гадаадын хөрөнгө оруулагчид чинь манай улсад хөрөнгө оруулахаас айдаг болчихлоо. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд чинь эх орондоо үйл ажиллагаа явуулахаас айдаг боллоо. Энэ хэний буян юм бэ. Энэ хэдэн попчдын буян шүү дээ.

Цаашдаа бид иргэдээ ажлын байртай болгох тал дээр бид ямар бодлого гаргах гээд байгаа юм бэ.

Уг нь жинхэнэ баялаг бүтээгч нартаа ЖДҮХС-гийн мөнгө очоосой, очихдоо гурван хувийн хүүтэй очоосой гэж би шийдвэрээ гаргасан юм Өнөөдөр . . Харамсалтай нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хуваагаад авчихна гэж бодсонгүй. Тийм учраас би уучлалт гуйж байгаа юм. Үүнийг зохион байгуулалттай хувааж авсан хүмүүсийн өмнөөс уучлалт гуйж байгаа юм.

ЖДҮ-гийн талаарх 1990-2015 он хүртэлх бүх бичиг баримт нь бий. Нэг хэсэг нь банкнаас өндөр хүүтэй зээл авдаг, нэг хэсэг нь ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл авдаг байсныг би болиулсан. Бүгд тэгш эрхтэй гурван хувийн хүүтэй зээл авдаг байя гэсэн шийдвэр юм. Үүнийхээ төлөө иргэдээсээ уучлалт гуйя.

Цаашид бид иргэддээ амласан амлалтаа биелүүлж байж 2020 оны сонгуульд ам бардам очих боломж бүрдэнэ. Гэтэл өнөөдөр бид сандал суудалтайгаа зууралдсаар, Монгол төрийн тогтвортой байдлынхаа эсрэг явсаар байгаад 2020 оны сонгуультай золгох нь. . Би ч гэсэн энэ дундаж хугацааных нь хэмжээнд ажилласан.

Өчигдөр “Цензургүй сурвалжлага” гэдэг нэвтрүүлгээр Энхболд гэдэг хүн “Би Таван толгойг зогсоосон. Эрдэнэбатын Засгийн газар үүнийг үргэлжлүүлэх гэж байхад нь танхимынх нь нэг сайд Засгийн газрын хурлаа хаяад гарсан” гэж худлаа ярьж байна лээ. Эрдэнэбатын Засгийн газраас энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн нэг ч шийдвэр гараагүй. Танхимын хурлаас нэг ч сайд хурлаа хаяж гарч үзээгүй юм шүү.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.