Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагаас хуралдаж эхэлсэн. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын шинэ дарга хэн байх асуудлыг хэлэлцсэн байна.
Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийн нэрийг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн байна. Түүний саналыг Удирдах зөвлөл олонхиороо дэмжсэн бололтой.
Харин Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосноор түүний одоогийн суудал /ЗГХЭГ-ын дарга/-ыг хэнд өгөх тухай яригдаж эхэлжээ. Магадлал өндөртэй нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар юм.
Гэхдээ эцсийн шийд хараахан гараагүй бөгөөд хэрэв Г.Занданшатарыг УЗ-өөр дэмжсэн нь үнэн бол намын бүлэг, байнгын хороодоор авч хэлэлцээд дэмжигдвэл УИХ-аар оруулж батлах юм.