Танд тулгараад буй сэтгэлийн зовиур тэр бүх шаналалыг сонсоод гарах арга замыг зааж өгч чадах, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, ухаалаг хүнтэй уулзаж ярилцаарай.
Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш, интернэтээс хэрэг болох мэдээлэл хайгаад үз. Түүнийгээ туршиж, амьдралаа сонирхолтой болго. Бодолд автан амьдралаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь та дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн чухал.
Сэтгэл тавгүй байна, “гадаа гараад ч яахав дээ угаасаа юу ч өөрчлөгдөхгүй” гэж бүү бод. Муухай өдөр гэж гэртээ бүгэх хэрэггүй. Үүний оронд дулаан хувцаслаж, ойрхон орших таримал модтой цэцэрлэгээр алхаарай. Тэнд ядахдаа хагас цаг байвал зүгээр. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун усанд орж өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн тайвшруул.
Нэгэн хэвийн уйтгартай байдал хүний сэтгэлийг улам л гонсойлгодог. Элдэв зүйлийг санаж бодох, үүнээсээ болж бодлын эмх замбараагүй байдалд ордог.
Ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан, ногоон, улаан өнгийн цэцэгсийг харахад л сэтгэл чинь баясах болно.
Хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Гэхдээ энэ нь ямар нэг зорилгогүйгээр гарт таарснаа өмсөх гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн шийдэл зохиомж нөхцөл байдлыг өөртөө ургуулан бодож түүнийгээ өмссөн хувцаснуудынхаа зохицлоор илэрхийлэх гээд оролдох хэрэгтэй.
Аз жаргалтай байсан үедээ эргээд оч. Хүүхэд насны гэнэн томоогүй өхөөрдөм зургуудаа хар. Өдийг хүртэл амьдрахдаа ямар их аз жаргал мэдэрснээ хэмж. Харин таагүй байсан үе, зовлон бэрхшээлээ эргэн санах хэрэггүй тэр бүхнийг март.
Та өөрийгөө ямар нэгэн цэнгээний газар байна гэж төсөөл. Таны эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх бөгөөд тэд бүгд ганцхан чамд нүд унаган хараг. Харин танд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш, өөрөөр хэлбэл та тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна. Цааш ургуулан бодох эсэх нь таны шийдэх асуудал. Эцсийн эцэст биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөднө гэдэг бол тийм муу зүйл биш.
Хэн нэгнийг хөнгөхнөөр тохуурх. Манайхан ийм зүйлд гарамгай юм шиг хэрнээ их дургүйцдэг. Уг нь бяцхан тохуурхал нь сайн үйлсийн нэг адил хүмүүсийн сэтгэлд таалагддаг байна.
Эмэгтэй хүний хувьд та мөнгөгүй ч, гэсэн өөрийн тансаг, үнэтэйдээ сайн гэсэн дэлгүүрээр ороод гар. Юмыг нь сонирхон таашаал авч болдог.
Харин авч чадаагүйдээ бүү гутар. Хүн өөрөө л байх хамгийн сайхан.
Үүнд заавал эрс өөрчлөгдөх албагүй л дээ. Жаахан ч гэлтгүй зүйлээр өөрчлөлт хийх гээд үзээд алд. Үүнд та үснийхээ хэлбэр болон нүүр будалтыг өөрчилж болно.
Шүтэн биширдэг дуучныхаа эсвэл хамтлагийн хамгийн гоё гэсэн дууг сонсож эрч хүч ав. Хэрвээ та уйтгартай дуу сонсоод байвал өөрчлөх хэрэгтэй. Эрч хүчтэй цоглог, хурдан хэмнэлтэй амьдралд өөдрөг бодол төрүүлэх сайхан дуу сонс.
Эцэст нь хэлэхэд ямар нэгэн уйтгар гуниг сэтгэлийн тавгүй байдлаас хүнийг гаргадаг хамгийн чухал зүйл бол өөрийн дуртай зүйлээ хийх юм. Тухайлбал: сийлбэр хийх дуртай бол түүнийгээ хий, ном унших дуртай бол унш, гэрээ цэвэрлэх дуртай бол цэвэрлэ.гүйх дуртай бол гүй, ямар нэгэн эд зүйл, марк, мөнгө цуглуулдаг бол цуглуулгаа үз, түүнийгээ хэрхэн баяжуулах талаар бодоорой.
Өөрт тохиолдсон бэрхшээлээс хамгийн гол нь гутарч суухдаа биш ямар нэгэн хэрэгтэй зүйлийг олж ав. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь л гутарч, зовж шаналсан үедээ ирээдүйд хийх шинэ зүйлс, амжилтынхаа гарцыг олсон байдаг.