Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Амжвал намын бүлэг мөн хуралдана, амжихгүй бол маргааш хуралдана. Мөн ТББХ хуралдаж саналаа нэгдсэн чуулган руу оруулах ёстой. УИХ-ын даргыг сонгох асуудлыг УИХ-ын тухай хуульд маш тодорхой заасан. 39 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон нам эвсллээс нэр дэвшүүлнэ, гэж. Үүний дагуу л явах байх. Мэдээж УИХ-ын дарга болох хүн парламeнтад нэлээн хэд сонгогдсон байх хэрэгтэй.
Өмнөх даргыг огцруулахад тавьсан хэд хэдэн шаардлагыг хангасан байх хэрэгтэй болов уу. Тухайлбал, нийгэмд шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийн тэгш бус хуваарилалтыг арилгах, хууль шүүхийн байгууллагын улс төрчдийн хараат байдлыг ярилгах, энэ бодлогыг хэрэгжүүлж чадах хүн гарах болов уу гэж бодож байна.
УИХ-ын дарга болох боломжтой олон хүний нэр яригдаж байна. Гэхдээ олон хүн нэр дэвшиж байгаа учир би хэнийг нь сонгоно гэдгээ хэлж чадахгүй нь.