УИХ-ын дарга эмэгтэй лидeр байх ёстой гэдэг яриа гарч байна. Таны нэр ч яригдаж байна. Та УИХ-ын дарга болох уу?
Монголын төрд эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хандлага сайн төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой нэмэгдээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл эмэгтэйчүүд авлига, хээл хахуульд холбогдсон түүх байдаггүй. Тиймээс би одоогийн 13 гишүүнийг дараагийн парламeнтад 25 болгож оруулж ирэхийн төлөө ажиллана.
Eр нь манай УЗ нэлээн шүүлтүүр хийж байж оруулж ирнэ гэж итгэж байна.Харин шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын дарга болох хэрэггүй гэж бодож байна. Энэ залуусыг харин тэмцэгч шинж чанарыг нь мохоохгүйгээр дэмжээд хамтран ажиллах хэрэгтэй.