СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-01-31

Хүний амь эрсдэхэд хүргэсэн У.Хүрэлсүх, Ж.Ганбаатар нар хариуцлага хүлээх үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгогдсон тойргийнхоо ахмадуудад бэлэг тараана, мөнгөн сугалаатай хэмээн Улаанбаатар паласт олон мянган хүн цуглуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч энэ боломжийг яаж алдах вэ хэмээн дагаж очсон байна. .

Алив нэгэн арга хэмжээг муу зохион байгуулснаас хүний амь нас эрүүл мэндэд аюул учрахад хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Шахцалдаж чихэлдсэн олон хүнээс хэн хэн тэр хөөрхий хөгшний дээр гишгэсэн байна гэж мөрдөн шалгах уу, бэлэг тарааж байсан хүнийг буруутгах уу. Эсвэл тэнд очсон талийгаачийг буруутгах уу....

Уг нь гэртээ зүгээр л цагаан сардаа бэлтгээд сууж байсан хөөрхий настныг ир ир гэж урилга заллага явуулан байж очуулаад өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас эрсдэхэд хүргэсэн, УИХ-ын гишүүний үүрэг эрхэд хамааралгүй ажил зохион байгуулж, бэлэг сэлт тараасан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хариуцлага хүлээх ёстой баймаар. Гэтэл өнөөдөр тэд хийх ёстойгоо л хийсэн мэтээр талийгаачийн ар гэрт ч эмгэнэл илэрхийлээгүй, дэмжлэг туслалцаа ч үзүүлэлгүй, болох ёстой юм болоод л өнгөрсөн юм шиг таг чиг сууцгааж байж таарах уу...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.