"Цаглашгүй гэрэлт" төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн 10 жилийн өмнөх лекцээс эвлүүлэг хийж үхлийн ёрын талаар бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхүйц бичлэг сошиалд тараад буй. Энэ талаар бурхан урлаач Д.Ухаанзаяа өөрийн биеэр тайлбар хийж "нууц судрын нэгээхэн хэсгээс тайлбарласныг маань эвлүүлэн тарааж байна" гэсэн юм. Түүнчлэн ард иргэддээ эндүү ташаа ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчлөө.