Орос-Монголын нөөцийн төвийн захирал Татьяна Леонидовна Музычук тэргүүтэй Байгаль нуурын улсын их сургуулийн төлөөлөгчид Монгол улсын ШУА-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсны дагуу Орос-Монголын нөөцийн төвөөс 4 эксдепиц байгуулах ажлын саналыг өмнө нь ирүүлжээ. Энэ хүрээнд эрдэмтэд уулзаж экспедиц байгуулах дүрэм, журмаа ярилцаж тохиролцсон байна. Дөрвөн экспедицийг Биологи, Палеонтологи, Түүх соёл, Геологи гэсэн 4 чиглэлээр байгуулах юм.
Эдгээрээс Түүх соёл, Геологиин чиглэлийн экспедицийг шинээр байгуулах бол Биологи, Палеонтологийн чиглэлийн экспедици хамтын ажиллагааны 50 жилийн түүхт уламжлалын хүрээнд судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.