СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-01-30

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорихгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бусдыг хүчирхийлэхийг завдсан гэх гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсан байна. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30 цагаас прокурорын дээрх хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл шүүхийн шийдвэр гарч сэжигтэн Д.Гантулгыг цагдан хорилгүйгээр шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргажээ. 

Шүүхийн албан ёсны шийдвэр: 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр шүүн, хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн ба Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.