Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ. Шүүх хуралдаан өнөөдөр (2019.01.30) 13:30 цагт товлогдсон байна.
Үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэж заажээ.
Иймд Д.Гантулгыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэхээр өнөөдөр шүүх хурал товлогдоод байна.