СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-30

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Эрдэнэт үйлдвэр 100% төрийн мэдэлд байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Тэрбээр: "2017 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1,3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Үүний 1/4 хувь буюу 47 тэрбум төгрөгөөр дотоодын ААН-ээс худалдан авалт хийсэн гэхээр маш бага үзүүлэлт харагдаж байгаа юм. Бүх түвшинд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, эх оронч худалдан авалт хийхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна. Монгол Улсын Засгийн газар ч тийм байр суурь баримталж байна" гэлээ.  

-Нийслэлийн Засаг даргыг томилох дээр Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан уу?

-Хотын даргад нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын туршлагатай, намын бүлгийн санал, дэмжлэгийг авч чадах хүнийг л томилно. Өөр тайлбар өгч чадахгүй нь. 

-Эрдэнэтийн 49 хувийг зарчихсан юм уу? Танд ямар мэдээлэл байна вэ?

-Би нэг л зүйлийг маш тодорхой хэлж чадна. Нэгдүгээрт, Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Засгийн газрын эзэмшилд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч Улсын бүртгэлийн газар дээр ямарваа нэг өөрчлөлт ороогүй. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д Засгийн газраас томилсон хүмүүс 100 хувь ажиллаж байгаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.