Өмнөговь аймгийн иргэн Ө.Энхмандахын гэр бүлд гурван ихэр хүүхэд төрж, баяр хөөр, аз жаргал авчрав.
Хүү, охинтой байсан тэднийх таван хөөрхөн хүүхэдтэй болж өнөр бүл болсон байна. Одоогоор ЭХЭМҮ-ний төвд байгаа эх, хүүхдүүд бие сайн гэнэ. Тэд ихрүүдэдээ Хөхгэрэл, Хөхбудан, Хөхнүдэн хэмээх нэр хайрлажээ.
Энэ оны анхны гурван ихэр хүүхэд Өмнөговь аймгаас мэндэлж Монгол Улсын иргэн боллоо.