Австралийн поп дуучин Эми Шарк Европын орнуудаар аялан тоглолтоо хийж буй. Түүний аяллын автобусны тээш хадгалах хэсэгт нуугдсан байсан хоёр хүнийг олжээ. Тэд автобусанд нуугдаж Их Британийн хил рүү нууцаар нэвтрэхийг оролдсон байна. Автобус Бельгийн нийслэл Брюссель хотоос Их Британийн нийслэл Лондоныг зорьж байжээ.
Дуучин бүсгүйн Твиттертээ бичсэнээр “Тэд яагаад автобусанд нуугдсан болон хэн энэ санааг гаргасан нь тодорхойгүй” гэжээ. Шаркын багийнхан дараагийн шоундаа бэлдэж байхдаа автобусан дотор нуугдсан хүмүүсийг олсон байна.
Эми Шаркийн жинхэнэ нэрийг Эми Луйс Биллингс гэдэг, “Adore”, “I Said Hi” зэрэг шилдэг дуунуудаараа алдартай. Автобусанд нь үл таних этгээдүүд нуугдсан байсныг “аймаар” хэмээн Твиттертээ бичсэнийг зарим хүмүүс шүүмжилжээ.
“Үл таних этгээдүүд ямар нэг аюул заналхийлээгүй байхад яаж таныг айлгасан юм бэ” гэж асуусан байна. Хариуд нь дуучин “Автобус бол миний гэр, дотор нь миний мэдэхгүй хэн нэгэн нуугдаж байна гэж төсөөлөөгүй” гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com