УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд, сонгогчдод бэлэг тараадаг асуудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрээр,
Ахмадууддаа бэлэг тараадаг уламжлал олон жил болж байна. Энэ жил онцгой шуугиад байгаа нь цахим ертөнц хөгжсөнтэй холбоотой болов уу гэж бодож байна. Өнөөдөр ахмадуудын амьдрал хэцүү байна. Тэтгэврээрээ амьдарч байгаа. Харин гишүүд нь нэгэнт л сонгогдсон юм чинь айл амьтнаараа орж, гарна. Нэг талаасаа иргэдтэйгээ харилцах гарц юм. Нөгөө талаасаа хүмсүүдийн амьдрал ядуу байгаагийн шинж тэмдэг шүү дээ. Бидний ядуугийн зовлон л доо.
Удаан үргэлжлэх нь тийм сайн зүйл биш гэж би боддог. Харин өнөөдрийн энэ хүнд нөхцөлд түшээд нийгмийн байдал, эдийн засгийн байдлыг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарах ёстойгоос биш айл өрхүүдэд бэлэг тараах нь эрхзүйн хувьд бол буруу л гэж боддог.