УИХ-д хууль баталж, бодлого ярих ёстой гишүүд баяр наадмын үeэр тойргийнхоо сонгогчдод бэлэг тараадаг жишиг тогтоод удаж буй. Бид энэ асуудлаар мэдээ бичиж хүргэсэн. Харин энэ удаад УИХ-ын гишүүд өөрсдөө ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
Эрчим хүчний Ц.Даваасүрэн "Бэлэг тараах нь байж болохгүй асуудал. Энэ нь ард түмнийг ядуу байлгах сонирхолтой нь холбоотой гэж үзэж байна. Харин түүний оронд ажлын тайлан, мөрийн хөтөлбөрөө тараах хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
Мөн энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлага байгааг хэлж байна. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тойргийн сонгогчдодоо бэлэг тараадаггүй гэлээ.