УИХ-ын даргыг чөлөөлөгдмөгц дараагийн УИХ-ын даргын сунгаа явж эхэллээ. Энэ асуудлаар хуульч Б.Гүнбилэгээс тодрууллаа.
"Дараагийн УИХ-ын даргад одоогийн Хуульзүйн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын нэр яригдаж эхэллээ.
Энэ дундаас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болох магадлал хамгийн өндөртэйд яригдаж байгаа ч түүнийг "УИХ-ын дарга болох эрхгүй" гэдгийг хуульч Б.Гүнбилэг онцоллоо. Учир нь Ц.Нямдорж 2005 онд УИХ-ын дарга байхдаа "орондоо хууль засдаг" гэх үндэслэлээр ҮХЦ-ийн шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Түүнийг чөлөөлсөн Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа" гэлээ.