Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн 40,000 жилийн дараа гэхэд хойд туйлын мөс хайлж хуурай газар бий болно гэж судлаачид үзэж байна. “Nature Communications” сэтгүүлд нийтэлснээр 115,000 жилийн дараа хойд туйлд хамгийн халуун зуун тохиох аж.
Колорадогийн их сургуулийн эрдэмтэд мөстлөгийн үеийн өмнө ургаж байсан 48 төрлийн хөвд, хаг өвсөн дээр судалгаа хийжээ. Эдгээр хаг, хөвдийг Канадын Баффин арлаас 2010-2015 оны хооронд түүсэн байна. Радио нүүрстөрөгчийн хэмжилтээр ихэнх ургамал мөсөн доор 40,000 орчим жил байжээ. Өөрөөр хэлбэл 40,000 жилийн өмнө мөсөн доор байсан хаг өвс ил гарсан байгаа тул дахин ийм хугацаа өнгөрөхөд туйлын мөс хайлна гэж таамаглав.
Түүнчлэн ургамлын насжилт, агаарын температурын мэдээллийг харьцуулан 115,000 жилийн дараа гэхэд хамгийн халуун зуун хойд мөсөн туйлд тохионо гэж тооцжээ. Антарктикийн мөс сүүлийн 40 жилд л гэхэд 280 хувиар хайлсан байна.
Эх сурвалж: www.cnn.com