Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар ирэх хоёрдугаар сарын 8-ны баасан гарагийн ажлын өдрийг энэ бямба гарагт буюу хоёрдугаар сарын 2-ны өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Хоёрдугаар сарын 5-8-ныг дуустал амралтын өдөр болж, амралтын өдрүүдтэй нийлээд энэ жилийн сар шинийн баяраар зургаа хоног амрахаар болов.