Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн доктор З.Оюунбилэг нар "Соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны Японы консорциум"-ын төлөөлөл доктор, профессор Куниказу Уэно, доктор, профессор, Такаши Мацукава ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Л.Ишцэрэн нарыг хүлээн авч уулзав.
Соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны Японы консорциумын төлөөлөл "Монголын соёлын өвийн судалгаа" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монголын түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах талаар ярилцсан ажил хэрэгч уулзалт болжээ.
2018 онд Японы Нара хотод зохион байгуулсан олон улсын хуралд МАЭ-ийн төлөөлөгчид илтгэл тавьж , үзэсгэлэн гарган оролцож байсан бөгөөд Монголын түүхэн дурсгалт барилгыг нийгэмд сурталчлахад хамтран ажиллах, МАЭ төсөл бичиж уг төслийг "Соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны Японы консорциум" санхүүжүүлэхээр тохиролцсон байна. Ийн эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлэхээр эхэлж байна.