Өнөөдөр Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж ирэх хоёрдугаар сараас мөрдөхөөр болжээ.
Энэхүү шинэчлэл ёсоор зөвхөн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон тул 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх юм байна.
Архивын үйлчилгээний хураамж хэрхэн өөрчлөгдсөнийг хавсаргав.