Өнгөрсөн амралтын өдрүүдийг тэрбумтан ажил олгогчийнхоо цахилгаан шатанд гацаж өнгөрөөсөн эмэгтэйг даваа гарагийн өглөө гал сөнөөгчид аварчээ.
53 настай Маритес Фортализа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой хөрөнгө оруулалтын банкны эзэн Уоррен Стефенсийн эзэмшдэг Манхэттэний тансаг харшаас гарч явахдаа цахилгаан шатанд суужээ.
Гэтэл цахилгаан шатанд хоёр болон гуравдугаар давхрын хооронд гацсан байна.
Даваа гарагийн өглөө 10 цагт яаралтай түргэн тусламжид дуудлага ирэх хүртэл хоёр хоног тэнд байжээ.
Эмэгтэйг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ба усгүйтэж ам нь хатсанаас бусдаар бэртэж гэмтээгүй аж.
Хатагтай Фортализа нь Стефенсийн гэр бүлтэй 18 жилийн турш хамтран ажилласан ойрын холбоотой хүн юм байна.
Стефенсийн гэр бүл эмэгтэйг эмнэлэгт хүргэхэд хамт байлцжээ.
Амралтын өдрүүдэд гэр бүлийн гишүүд эзгүй байсан учир эмэгтэй ажлаа дуусгаад харих гэж байсан байна.
Албаны хүмүүс цахилгаан шат гацсан шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com